Categories
мэдээ нийгэм

“ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР” форум боллоо

Хүүхдийн оролцох эрхийг хангах, хүүхэд өөрийн эрх ашигт нөлөөлж байгаа аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад сайн дурын үндсэн дээр оролцох бололцоог бий болгохын тулд Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс 2017 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн 03 тоот тогтоолоор жил бүрийн 5 дугаар сарын сүүлийн 7 хоногийн Лхагва гарагийг Нийслэлийн “Хүүхдээ сонсох” өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гарсан.

Шийдвэр гаргах түвшинд хүүхэд үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлэх, мэдээлэл авах, эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэх боломжийг ханган зорилгоор “Хүүхдээ сонсох өдөр” форум 2018 оны 05 сарын 30-ний өдөр Нийслэлийн Иргэний танхимд 09:00 цагаас зохион байгуулагдлаа.

Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд, дүүргийн хүүхдийн элч нар, Нийслэлийн хүүхдийн холбоо, дүүргүүдийн хүүхдийн төлөөлөл оролцон хүүхэд нэг бүрийн сайн сайхны төлөө эвлэлдэн нэгдэж, хүүхдийн өсөж торниж байгаа бүхий л орчныг хүүхэд нэг бүрт ээлтэй болгох, хүүхдийн эрх, хөгжлийн чиглэлээр цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлоо

Шийдвэр гаргах түвшинд хүүхэд үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлэх, мэдээлэл авах, эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэх боломжийг хангах үүднээс дүүрэг бүр хүүхдийн чуулганаа хийж хүүхэд бүрээс гарсан санал санаачлагаа танилцуулахаар дүүргээ төлөөлөн оролцов.

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Хүүхдийн эрхийн конвенци, Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэл дэх асрамж, халамжийн төвд амьдарч буй хүүхдүүдийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, тэднийг эрх үүргээ мэддэг өв тэгш иргэн болгон төлөвшүүлэх зорилготой “Миний эрх үүрэг” сэдэвт 2 сарын аяныг 03 дугаар сарын 25-05 дугаар сарын 25-ний хооронд зохион байгуулсан. Аянд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 17 байгууллагын 27 төв идэвхитэй хамрагдлаа. Аяны хүрээнд олон ажил зохион байгуулсан бөгөөд “ХҮҮХДЭД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА ИЙМ Л БАЙГААСАЙ” Хүүхдүүдийн дундах эссэ бичлэгийн уралдаанд шалгаран гарсан хүүхдүүдэд шагнал гардууллаа

Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн уралдааныг багш, нийгмийн ажилтны чиглэлээр суралцаж байгаа оюутан залуусын дунд 2 үе шаттай зохион байгуулж нийт 98 хүн оролцсоноос 15 оюутан шалгарч Нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутануудад батламж гардууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *