Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын тусламжаар “Баярлалаа, Бяцхан номын сан” байгууллаа

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас санаачлан Монголын БСШУСЯ-тай хамтран Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор нэгдүгээр болон Хяргас, Өлгий, Баруунтуруун сумдын сургуулиудад “Баярлалаа, бяцхан номын сан” байгуулж өглөө. “Баярлалаа, бяцхан номын сан” төсөл нь 2007 оноос хойш БНСУ-ын ССАЯ-аас явуулж ирсэн боловсролын хөгжлийн албан ёсны тусламжийн төсөл юм байна.

Өнгөрсөн баасан гарагт болсон уг номын сангийн нээлтийн үйл ажиллагаанд БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны төлөөлөл, БСШУСЯ-ны төлөөлөл, аймгийн удирдлагууд, төсөл хэрэгжсэн сургуулиудын удирдлага болон сурагчид оролцлоо. Энэ үеэр номын сангийн нээлтийг угтаж зохион байгуулсан уралдаан тэмцээний шагналыг гардуулан өгч, Цогцолбор 1-р сургуулийн бяцхан номын сантай танилцсан юм. Тус төслийн зүгээс номын санд боловсролын системд хэрэгтэй 1700 номыг хандивласан байна. Бяцхан номын сан гэсэн орчинд сурагчид монгол орчуулгатай солонгос ном, англи хадмалтай хүүхэлдэйн кино үзэх боломжтой аж. Мөн компьютер, проектор, дэлгэц, принтер, ширээ сандал зэрэг зүйлсээр номын санг тохижуулсан байна. Алс хязгаар аймгийн дөрвөн сургуульд ийнхүү бяцхан номын сан байгуулж өгсөнд Увсын хүүхэд багачууд баярлаж талархаж байгаагаа нээлтийн үеэр хэлж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *