Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2018 оныг “Тохижилт төрийн үйлчилгээг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/44 тушаалаар “Манай хороо – Миний гудамж” аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид иргэдтэй хамтран ес дүгээр хорооны 14,15 дугаар гудамжны 30 гаруй айлын хашааг будаж, хаягжуулах ажлыг зохион байгууллаа.
Иргэдийн нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, шинэ санал санаачлагыг дэмжих, тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэх, гэр хороооллын гудамжны өнгө үзэмжийг сайжруулах зорилготой юм.
Уг ажлыг иргэд гар бие оролцон өөрсдийн гудамж хашаагаа тохижуулан өнгө үзэмжийг нь сайжруулж шинэчлэн будаж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж, үр бүтээлтэй ажил зохион байгуулсан Засаг даргын Тамгын газрын албан хаагчид талархал илэрхийллээ.
Цаашид зохион байгуулагч нарын зүгээс иргэд “Манай хороо–Миний гудамж” аяны үйл ажиллагааг дэмжиж хөршийн холбоогоо сайжруулж өөрсдийн санаачлагаар амьдарч буй орчныхоо тохижилт, ногоон байгууламжид анхаарч мод тарих, угааж цэвэрлэх, будаж засварлах болон хашаандаа хогийн цэг байгуулах зэрэг үйл ажиллагааг өөрсдийн санал санаачлагаар зохион байгуулж байхыг уриаллаа.
Хашаагаа будаж хаягтай болсон иргэд амьдрах орчноо сайжруулахад иргэдийг оролцуулан тэдний сэтгэлд хүрсэн ажил зохион байгуулсанд дахин талархал илэрхийлэв хэмээн ХУД-ийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.