Categories
мэдээ спорт

Хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд “Live It Up”

ОХУ-д удахгүй эхлэх Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний албан ёсны сүлд дуу “Live it Up”-ийг саяхан анх удаа онлайн орчинд нийтэлжээ. DJ, хөгжмийн зохиолч Diplo-гийн бүтээсэн уг дууг Холливүүдийн од Уилл Смит, Америкийн латин уран бүтээлч Ники Жэм, Косовогийн Албани дуучин Эра Истрефи нар дуулсан байна. Дууны видео клипийг зургаадугаар сарын 7-нд нийтэд хүргэнэ. Долдугаар сарын 15-нд Москвагийн Лужники цэнгэлдэх хүрээлэнд аваргын төлөө тоглолтын өмнө дээрх гурван уран бүтээлч “Live it Up”-ийг амьд хоолойгоор дуулахаар болжээ. Жүжигчин, дуучин Уилл Смит “2018 оны ДАШТ-д дуулахаар уригдсан нь нэр хүндийн хэрэг юм. Энэхүү том үйл явдал хүн төрөлхтөнд баяр байсал, инээд хөөр бэлэглэж, ид шидийг мэдрүүлдэг билээ. Дэлхий нийтээрээ бүжиглэхийг бид гурав хармаар байна” гэж мэдэгдэлдээ өгүүлсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *