Categories
мэдээ нийгэм

Үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг эрчимжүүлэв

Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран ажиллах тухай гэрээг шинэчлэн байгуулж, аймаг, нийслэлийн хэмжээнд үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна.

Хуурайшилт нэмэгдсэнтэй холбоотойгоор дөрөв, тавдугаар саруудад 112 удаа үүлэнд нөлөөлж 292 пуужинг зарцуулжээ.

Үүлэнд зориудаар нөлөөлөхөд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 61 сумын нутгаар олон жилийн дунджаас ахиу хэмжээний тунадас орсон нь дэмжлэг болсон байна.

Монгол орны 21 аймгийн нутагт зориудаар хур тунадас нэмэгдүүлэх хөдөлгөөнт экспедиц 42, Алтай, Хангай, Хэнтэйн нуруу, тэдгээрийн салбар уулсад суурин генератор 40 ажиллаж цаг агаарт нөлөөлж зориудаар хур тунадас нэмэгдүүлэх ажиллагааг явуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *