Монголын Сошиал Медиа Хөгжүүлэгчдийн Холбооны анхдугаар хурал 2018.05.20 буюу өнөөдөр 12.00 цагаас Хан-Уул дүүргийн соёлын төвд болох гэж байна.
Монголын сошиал медиа хөгжүүлэгчдийн холбоо нь цахим орчин дахь хил хязгааргүй урсгалыг зохицуулах, нийгэмд өрнөж буй үйл явдалд нэгдсэн байр суурьтай оролцох зорилгоор энэ оны дөрөвдүгээр сард байгуулагдсан юм.