Categories
мэдээ нийгэм

“Цусны даралтаа хянаж сурцгаая” эрүүл мэндийн өдөрлөг болж байна

НЗДТГ, НЭМГ, Оном сан хамтран Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд “Цусны хяналтаа хянаж сурцгаая 130/80” эрүүл мэндийн өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Нээлтийн арга хэмжээнд ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, “Оном сан”-гийн гүйцэтгэх захирал Д.Наранжаргал болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Дэлхий даяар жил бүрийн тавдугаар сарын 17-ны өдрийг “Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг.

Тархины цус харвалтын нас баралтаар манай улс дэлхийд нэгдүгээрт бичигдэж, дэлхийн дунджаас дөрөв дахин их тоо баримт байна.

Өдөрлөгт БГД, БЗД, СБД, СХД, ХУД, ЧД-ийн эрүүл мэндийн төвүүд, Сонгдо, Интермед, Грандмед, Мөнгөнгүүр, Номун зэрэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд оролцож байна.

Энэ үеэр иргэдэд үзлэг хийх, зөвлөмж өгөх, цусны даралт хэмжих, биеийн жин өндөр үзэх, цусны даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйл тодорхойлох зэрэг үйлчилгээ үзүүлж байна.

Энэ үеэр НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар ярихдаа “Монгол Улсын хувьд зүрх судасны өвчин хүн амын нас баралтын нэгдүгээр шалтгаан болдог. Зүрх судасны өвчнөөр нас барж байгаа хоёр хүний нэг нь цусны даралт ихсэлттэй холбоотой байна. Судалгаагаар 15-65 насныхны эрүүл мэндийн байдлыг үзэхэд судалгаанд хамрагдсдын 27 хувь нь цусны даралт ихсэлттэй. Тэдгээр хүмүүсийн 70 хувь нь эмчийн хяналтанд байдаггүй, өвчтэй гэдгээ мэддэггүй хүмүүс байна. Анагаах ухаан цусны даралтыг бүрэн хянах боломжийг бий болгосон. Бид хариуцлагагүй хандаад байна. 2016-2020 оны хооронд хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа цусны даралт ихсэх өвчинтэй тэмцэх, түүнээс сэргийлэх чиглэлээр Нийслэл тодорхой ажлууд төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу нийслэлийн 152 хороод, 142 ӨЭМТ-ийн эмч мэргэжилтнүүдийг сургах, даралтны аппаратаар хангах мөн олон нийтэд чиглэсэн мэдээлэл сурталчилгаа зохион байгуулах олон ажлууд хийгдэж байна гэлээ.

БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн хоол зүйч О.Сэнгээмаа ярихдаа “БЗДүүрэг тогтмол хоол зүйн зөвөлгөө өгдөг. Өнөөдөр үзүүлсэн хүний дотроос цусны даралт, чихрийн шижин, таргалалттай хүмүүс их байна. БЗД-ийн хувьд хоолны зөвлөгөө авдаг хүмүүс маш бага байдаг. Хүмүүс хооллолтондоо анхаарч өгөхгүй байна. Хоол чухал биш эмээ уугаад эдгэрнэ гэсэн бодолтой байдаг. Зөв хооллолттой болсноор эрүүл байхын үндэс гэдгийг ойлгохгүй байгаа юм. Хоол зүйн зөвлөгөөний сургалт явуулахад маш бага хүн хамрагддаг. Хоол бол нарийн эмчилгээ. Бид аж ахуй байгууллагууд, сургууль, цэцэрлэгт хоолны зөвлөгөө өгдөг. Хоолны ач холбогдолыг таниулах ажил хийж байгаа. Хоол зүйч гэх мэргэжил нийгэмд шаардлагатай учраас дүүргийн эмнэлэгүүдэд хоол зүйчид ажиллаж эхэлсэн. Хооллолтын зөвлөгөө авахаар ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь чихрийн шижинтэй хүмүүс байна гэлээ.

“Цусны даралтаа хянаж сурцгаая” эрүүл мэндийн өдөрлөгийн үеэр Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс бусдыгаа манлайлж, сайн ажилласан зарим ӨЭМТ-ийг шагнаж урамшуулсан юм. Мөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ӨЭМТ-үүдийг цусны даралт хэмжих автоматжуулсан аппаратаар хангах ажлын хүрээнд өнөөдөр төлөөлөл болгож Хан-Уул, Чингэлтэй дүүргийн ӨЭМТ-д уг багаж хэрэгслийг гардуулан өглөө

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

“Цусны даралтаа хянаж сурцгаая” эрүүл мэндийн өдөрлөг болно

Дэлхийн төдийгүй Монголын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчлөл, тэр дундаа цусны даралт ихсэлттэй шууд холбоотой байдаг байна.

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Оном сан, Новартис сангийн хамтарсан “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн санаачилгаар “ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР”-ийг угтан “130/80-Цусны даралтаа хянаж сурцгаая!” өдөрлөг зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн үеэр дүүргийн эрүүл мэндийн төвүүд, зүрх судасны эмчилгээ оношилгоо үзүүлдэг эмнэлэгүүд, өрхийн эрүүл мэндийн төвүүд, зүрх судасны мэргэжлийн холбоод хамтран, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох олон талт сургалт зөвлөгөө, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй хүргэх юм байна.

Өдөрлөг энэ сарын 17-ны пүрэв гаригт Сүхбаатарын талбайд болох аж.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *