НӨАТ-ын урамшууллын 2018 оны тавдугаар сарын сугалааны тохирол энэ сарын 20-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2018 оны дөрөвдүгээр сарын нэгнээс дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.