Categories
мэдээ нийгэм

Ч.Хүрэлбаатар: ​Татварын багц хуулиудад өөрчлөлт оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хувийн хэвшлийг хэрхэн дэмжих талаар О.Батнасан гишүүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ийнхүү хариуллаа.

Зээлийн хүү нь өсдөггүй. Төгрөгийн ханш савлаад байдаггүй. Зээл авах гэхээр зээл олддоггүй. Ийм нөхцөл байдлыг зөв бодлого явуулаад хүүг нь буулгах, зээлийн олдоцыг нэмэгдүүлэх, төгрөгийн ханш нь тогтвортой байх хэрэгтэй болж байна. Хувийн хэвшлийг дэмжихийн тулд Засгийн газар татварын шинэчилсэн бодлогыг хэлэлцэх хэрэгтэй. Аж ахуйн нэгж, татварын гэрээ дагасан 20 орчим хуульд өөрчлөлт хийгдэхээр тусгасан. Энэ хуулийн хэлэлцүүлэгийг хийгээд дараагийн Засгийн газрын хуралдаанаар УИХ-д өргөн барина. Ингэхдээ ямар нэг хувь хэмжээ өөрчлөгдсөн бол буулгаж оруулж ирэх юм. Жижиг дунд бизнес эрхлэгчид 1,5 тэрбум хүртэлх жилийн орлоготой аж ахуйн нэгжүүд жилийн орлого ноогдох татварыг нэг хувиар төлөх хуулийн төсөл оруулж ирж байгаа. Эрдэнэт үйлдвэр ч бай, найман нэрийн барааны дэлгүүр ч нэг маягтаар жилд дөрвөн удаа тайлагнана. Хялбаршуулсан энгийн хэвийн ердийн хэлбэрээр тайлагнах хууль эрх зүйн орчныг оруулж ирж байгаа. 2013 оноосэдийн засаг тасралтгүй буусан. Аж ахуй нэгжүүд агшсан. Нэлээд хэмжээний өрөнд дарагдсан. Тийм учраас аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор дэмжих нь зүйтэй. Татварынбагц хуулиудад өөрчлөлт оруулж ирэхээр болж байна гэлээ.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *