Categories
мэдээ нийгэм

​ Ардын жүжигчин Г.Гомбосүрэнгийн нэрэмжит танхим нээжээ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, ардын жүжигчин Гомбожавын Гомбосүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний нэрэмжит танхимыг СУИС-ийн Театрын урлагийн сургууль дээр нээжээ. Танхимын нээлтэд театрын урлагийн үе үеийн нэрт уран бүтээлчид хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн байна.

Мөн танхимын нээлтийн ёслолын үеэр сурлагын амжилт, идэвх зүтгэлээрээ оюутан залуусыг манлайлсан “Жүжиглэх урлаг” хөтөлбөрийн 3В курсын оюутан Б.Будхүү, Жүжиглэх урлаг” хөтөлбөрийн 2А курсын оюутан О.Самданпүрэв нарыг “Гомбосүрэн” сангийн тэргүүн С.Батмягмар 1.5 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлгээр шагнаж урамшуулжээ.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, ардын жүжигчин Г.Гомбосүрэнгийн Төв аймгийн Бүрэн суманд төржээ. Тэрээр 13 наснаас төмрийн лантуучин, моторчин хийж байгаад 1935 оноос Улаанбаатар хотод жолоочоор ажилласан байна. 1942 онд Улсын төв театрын жүжигчний шалгалтад тэнцэн урлагийн гараагаа эхэлснээс хойш 2004 онд хүртэл тасралтгүй 62 жил УДЭТ-т ажиллахдаа үндэсний жүжгийн 200 гаруй жүжигт тоглож, дэлхийн 10 гаруй сонгодог жүжгийн гол дүрийг бүтээжээ. Мөн 20 орчим уран сайхны кинонд тоглож тайз, дэлгэцийн олон гайхамшигтай дүрүүдээрээ Монгол түмний зүрх сэтгэлд мөнхөрсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *