Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, Бага хурлынхаа товыг тогтоожээ. Тодруулбал, нийслэлийн МАН-ын 34-р бага хурлыг ирэх зургадугаар сарын 7-нд хуралдуулахаар болжээ. Энэ хуралд нийтдээ 369 төлөөлөгч оролцуулахаар тэргүүлэгчид санал нэгдсэн байна. Хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, хэлэлцэх асуудлын дарааллаа ч баталжээ. Тухайлбал, нийслэлийн МАН-ын хорооны 34-р бага хурлаар тус намын хорооны болон хяналтын хорооны тайлан, зохион байгуулалтын асуудал буюу МАН-ын даргын асуудал хэлэлцэх юм байна.
Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдэд УИХ-ын гишүүд, Нийслэлийн Хурлын зарим төлөөлөгчид болон дүүргийн намын хорооны төлөөлөл багтдаг юм.