Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 23341 дуудлага, мэдээлэл ирсний 17895 нь зөрчлийн шинжтэй байна. Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эсрэг гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор өнгөрсөн сард сургалт, уулзалт, өдөрлөг, хэлэлцүүлэг зэргийг 315 удаа 27271 иргэнийг хамруулж, 338 удаагийн нэгдсэн болон хэсэгчилсэн үзлэг шалгалтыг зохион байгуулж, 841 зөрчил илрүүлж, 399 мэдэгдэл, шаардлага хүргүүлж биелэлтийг тооцон ажиллав. “Эмзэг цэг” хяналт шалгалтын нэгдсэн арга хэмжээний батлагдсан хуваарийн дагуу өдөр бүр нийслэлийн Цагдаагийн газрын болон дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн алба хаагч нар шөнийн 02:00-06:00 цагийн хооронд тогтмол хяналт шалгалт хийн ажиллаж байна. Арга хэмжээ эхэлснээс одоог хүртэлх хугацаанд нийтийн орон сууц, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчимд үйл ажиллагаа явуулж, иргэдийн ая тух, аюулгүй байдлыг алдагдуулж байгаа баар, ресторан, цэнгээний 20991 газрыг /давхардсан тоогоор/ шалгаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлсэн” гэлээ.

“Өнгөрсөн сарын 20-ны өдрөөс энэ сарын 3-ны өдөр хүртэл Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 2647 дуудлага мэдээлэл хүлээн авч 770 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй дуудлага 117 бүртгэгдэж Зам тээврийн хэргийн улмаас 2 хүний амь нас хохирч, 142 хүн гэмтсэн байна. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол -23.5 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байх бөгөөд нэгдсэн, хэсэгчилсэн арга хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээнд тодорхой үр дүнтэй зохион байгуулж ажилласан” гэж Замын цагдаагийн алба, нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмүрэн “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын танилцуулга” хийв. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 132, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 20, нийт 152 удаагийн дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын хэлтэс, анги үүрэг гүйцэтгэж, 102 иргэнийг авран хамгаалсан.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны дуудлага 3 дахин өссөн, объектын гал түймрийн дуудлага 11.4 хувиар буурсан, нийт аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын тоо 1.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/278 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай соёл, урлаг, үзвэр үйлчилгээ, зах, томоохон худалдааны төвийн барилга, байгууламжид НОБГ, НМХГ, НЦГ-аас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн хяналт, шалгалтыг 2018 оны 04 дүгээр сарын 02-23-ны өдрүүдэд зохион байгууллаа. Шалгалтаар худалдааны төв 38, соёл урлаг, үзвэр үйлчилгээний 11 аж ахуйн нэгж, байгууллагын нийт 49 барилга, байгууламж хамрагдаж, Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, норм нормативыг зөрчсөн нийт 386 зөрчил илрүүлэн, шалгалтын явцад 43 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 343 зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн албан шаардлага 36, мэдэгдэл 14-ийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Хяналт шалгалттай холбогдуулан шалгалтын дүн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2018 оны 05 дугаар сарын 03-ний өдөр танилцуулж, хэлэлцүүлсэн бөгөөд Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, дүрэм, стандартыг зөрчсөн “Барс-1”, “Барс-2”, “Драгон”, “Баянзүрх” худалдааны төвүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчлийг арилгуулах шийдвэр гарсан” гэв.

“Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу хяналт шалгалт Энхтайваны гүүрнээс замын цагдаагын уулзвар хүртэл нарны замын дагуу машин, дугуй ил задгай худалдаа эрхэлдэг иргэд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг Нийслэлийн Газрын албатай хамтран газар дээр нь шалгаж Газрын тухай хуулийн 27.1, 27.4 дэх заалтыг зөрчин зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж, үйлчилгээ эрхэлсэн зөрчлийг арилгуулах шаардах хуудас хүргүүллээ. Боловсролын хяналтын чиглэлээр 981 зөрчил илрүүлэн ажиллаж байна” гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчимэг танилцуулсан.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Шуурхай албадын автомашин чөлөөтэй зорчих, иргэдэд түргэн шуурхай тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх үүднээс гэр хороолол, орон сууцны хороолол доторх авто зам болон орц гарцын судалгааг нарийвчлан гаргаж, чөлөөлөх ажлыг зохион байгуулах, бүх нийтээр мод тарих өдрөөр хийх ажлын бэлтгэлийг хангуулж, энэ ажилд иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй хамруулж зохион байгуулах, 2018 оны тавдугаар сарын 19-ны өдөр зохион байгуулагдах “Улаанбаатар марафон-2018” олон улсын марафон бүх нийтийн гүйлтэд нийт байгууллагуудыг идэвхтэй оролцуулах, төгсөгчдийн хонхны баярыг Эрдмийн баяр хэлбэрээр зохион байгуулж, арга хэмжээний үеэр архи согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр тэмдэглэх, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болов

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 25574 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 2.8 хувиар, гэмт хэргийн шинжтэй 1000 үйлдэл бүртгэгдсэн нь 2.1 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Гэр оронгүй, тэнэмэл иргэд болон хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлэх, бүртгэл судалгаанд авах, эмнэлгийн үзлэгт хамруулах, эцэг эх, асран хамгаалагчийг нь олж тогтоох, нийгэмшүүлэх, нийгмийн хамгааллын төв болон халамжийн төвд хүлээлгэн өгөх, эрх зүйн тусламж үзүүлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлэх ажлыг энэ сарын 15-ны өдрөөс эхлүүлээд байна. Арга хэмжээний хүрээнд нийслэлийн хэмжээнд тэнэмэл байдлаар амьдардаг 614 хүнийг олж тогтоон гарын хээг санд бүртгэн эрүүл мэндийн үзлэгт хамруулж, сүрьеэгийн тандалт шинжилгээнд хамруулсан. Мөн амь нас эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь хангах зорилгоор архины эмчилгээнд 61 хүн, Нийгмийн хамгааллын тусгай төвд 152 хүн, Хан богд төрийн бус байгууллагад 10 хүн, Шинэ амьдрал төрийн бус байгууллагад 10 хүнийг тус тус хүлээлгэн өгсөн” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3381 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 100, зөрчлийн шинжтэй 922 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 100 ослыг материалжуулан шалгаж байна. Гудамж замд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат хэллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа А.Дашням “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хүйтэрч зарим өдрүүдэд бага зэргийн цастай байлаа. Ойрын өдрүүдэд нийслэл хот орчмоор бага зэргийн цас орж, өдөртөө -17 хэм, шөнөдөө -26 хэм хүртэл хүйтрэх урьдчилсан төлөвтэй байна. Энэ сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын 204 дүгээр байрны 8 давхарын гадна фасатны дулаалга хийж байсан дүүжин шатны түгжээ мултарч 20-26 насны 4 иргэн унаж, 2 иргэн газар дээрээ нас барж, 2 иргэнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэх замд нас барсан. Налайх дүүргийн 3 дугаар хороонд энэ сарын 14-ны өдөр иргэн Д.Эрдэнэцогтын бичил уурхайн налуу амны 140 метрийн гүнд нуралт үүсч хувиараа нүүрс олборлогч 4 иргэн нүүрсэнд дарагдсан дуудлагаар Уул уурхай аврах ангийн 20 алба хаагч, 3 автомашинтайгаар ажиллаж 30-45 насны 4 иргэнийг эсэн мэнд гарган дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд шилжүүлэн өгсөн. Мөн дүүргийн 3-р хороонд иргэн Д.Батболдын бичил уурхайн налуу амны 125 метрийн гүнд нуралт үүсч хувиараа нүүрс олборлогч 2 иргэн нүүрсэнд дарагдсан дуудлагаар Уул уурхай аврах ангийн 53 алба хаагч, 5 автомашинтайгаар ажиллаж 47, 28 настай 2 осолдогчийг гаргаж харъяа дүүргийн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Хүйтний улирал эхэлж, гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж байгаатай холбогдуулан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хөдөлгөөнт ухуулга, сурталчилгаа, сургалтыг гэр хорооллын айл өрхүүд болон аж ахуйн нэгжүүдэд зохион байгуулж, хяналт, шалгалт явуулж байна” гэж танилцууллаа.

“Зөрчлийн тухай хуулийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид 791 зүйл заалтаас 686 зүйл заалтын дагуу хяналт шалгалт хийж байна. Ирсэн өргөдөл, гомдол болон хяналт шалгалтаар илэрсэн зөрчилийн хүрээнд нийт 281.6 сая төгрөгийн торгууль ногдуулсан. “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийн хүрээнд 151 улсын /ахлах/ байцаагч Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын их цэвэрлэгээний ажилд хяналт тавьж ажиллалаа. Нийслэлийн нутаг дэвсгэр дэх 2439 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг цас мөсний цэвэрлэгээнд хамруулж, 1239 мэдэгдэл тараан зөвөлгөө өгч, нийт 530929 м2 талбайг цэвэрлүүлж, 624 зөрчлийг газар дээр нь арилгуулсан” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсантай холбогдуулан НИТХ-ын Дэд хороо, Намын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх тул Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагуудын удирдлагууд идэвхтэй оролцох нь зүйтэй байна” гээд Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл, Өмч хувьчлалын жагсаалт, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл зэрэг асуудлуудыг боловсруулж дараагийн долоо хоногт багтаан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах, Нийтийн тээврийн үйлчилгээний оргил цаг, өглөө оройн ачаалал ихтэй үед нийтийн тээврийн үйлчилгээний жигд үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, цаашид иргэд, олон нийтэд хүлээлт үүсгэхгүй байх чиглэлээр тодорхой санал боловсруулж танилцуулах, Нийтийн эзэмшилийн гудамж талбай болон авто зам, орон сууц, гэр хороолын дундах авто зам, аж ахуй нэгж байгууллагуудын ойр орчмын 50 метр хүртлэх цас мөс цэвэрлэх үйл ажиллагаанд тавих хяналтыг эрчимжүүлэх, шаардлага биелүүлээгүй аж ахуй нэгж байгууллагад хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Танилцуулгын дараа нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагын шинээр томилогдсон удирдах албан тушаалтнуудыг танилцууллаа.

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 26302 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 1.1 хувиар, гэмт хэргийн шинжтэй 1021 үйлдэл бүртгэгдсэн нь 8.8 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Явган эргүүлийн 2588 чиглэлд 4168 цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа, сонсогч, машинт эргүүлд 56 автомашинтай 112 офицер, цагдаа үүрэг гүйцэтгэн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 1841 иргэнийг саатуулж, биеэ авч явах чадваргүй 294 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, 78 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлж ажилласан” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3355 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 112, зөрчлийн шинжтэй 966 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1078 ослыг материалжуулан шалгаж байна. Гудамж замд хийсэн шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.4 хувиар буурсан байна” гэж Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах хэлтсийн дарга хурандаа Б.Батболд хэллээ.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд хийсэн шалгалтад 636 аж ахуйн нэгж байгууллага хамрагдсан. Эдгээрээс 192 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг зохих орон тоонд ажиллуулаагүй, ажлын байрны төлбөрийг төлөөгүй байна. Улсын байцаагчийн 116 акт үйлдэж 348 сая төгрөгийн нөхөн төлбөр тавьснаас 97 байгууллагад 277 сая төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн санд төвлөрүүлсэн. Мөн 125 аж ахуйн нэгж байгууллагад 25.4 сая төгрөгийн захиргааны хариуцлага ногдуулж, 100 аж ахуйн нэгжид 6 заалт бүхий улсын ахлах байцаагчийн зөвлөмжийг хүргүүлсэн” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Засгийн газраас гаргасан “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгаврыг хэрэгжүүлж, үр дүнг сар бүрийн 5-ны дотор тайлагнаж ажиллах, төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах нь зүйтэй” гээд Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээс хөрөнгө шаардагдахгүй ажлуудыг эрчимжүүлж ажиллах, он дуустал үлдэж буй хугацаанд төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэн, төсвийн орлогын ногдол төлөлтийг бүрэн хийж, өр авлагыг барагдуулах, газрын дуудлага худалдаа, өмч хувьчлалыг шуурхай зохион байгуулснаар төсөвт төвлөрөх орлогын бүрдүүлэлтийг ханган ажиллах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд бүх шатанд анхаарч, дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцож ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *