Цэнхэр үст Э.Цэрэнг өвөрмөц стиль имижээр нь хүмүүс андахгүй. Тэрбээр Монгол улсад хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй Таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээний ахмадын ангилалд 54 кг-ийн жинд хүч үзэхээр болжээ. Мөн тэрээр Монголын таеквондогийн холбооны удирдах зөвлөлд шинээр сонгогдон ажиллаж эхэлсэн байна.
Энэ удаагийн азийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 08-13 хооронд зохион байгуулагдах бөгөөд 20 орны 500 гаруй тамирчид оролцох аж. Монголоос нийт 190 тамирчин гурван насны ангиллаар оролцож байгаагийн 150 нь өсвөр насныхан юм байна. Тэмцээнийг Олон улсын Таеквондогийн Монголын холбоо болон Монголын үндэсний их сургууль хамтран зохион байгуулж буй аж.