Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд иргэд, олон нийтийг идэвхжүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх, гарсан санал санаачлалыг холбогдох байгууллагад уламжлан хэрэгжүүлэх зорилготой “Манай хороо- Хүчирхийлэлгүй хороо” эсээ бичлэгийн уралдааныг 2018 оны тавдугаар сарын 1-31-ний хооронд зохион байгуулж байна. Уралдаанд нийслэлийн харьяалалтай 18-аас дээш насны бүх иргэд хамрагдаж болох бөгөөд уралдааныг 2 шатны шалгаруулалтаар дүгнэнэ.
Дүүргийн ГБХЗХХ нь хороо бүрээс шалгарсан 10 эсээг 2018 оны зургаадугаар сарын 4-ний дотор хороодоос хүлээн авч тус сарын 10-ны дотор НХГБХГ-т ирүүлнэ.
Нийслэлийн ХГБХГ нь шалгарч ирсэн 1520 эсээнээс шилдэг 3 эсээг 2018 оны долоодугаар сарын 1-ний дотор шалгаруулан, шагналыг ирэх долоодугаар сарын 2-ны өдөр “Би хариуцлагатай аав ээж” аяны хаалтын арга хэмжээний үеэр гардуулна.
Эсээний агуулгад тавигдах ерөнхий шаардлага: Иргэдийн оролцоотойгоор хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх асуудлаар хэрэгжихүйц гарц гаргалгаа, санаачлалыг тусгасан байх.
Тавигдах шаардлага:
- Тухайн хорооны оршин суугч байх
- 700 үгэнд багтаан бичигдсэн байх
- Үг үсгийн болон утга найруулгын алдаагүй байх
- Шаардлагатай гэж үзвэл зураг хавсаргах боломжтой
- Arial 12 фонтоор шивсэн, эсвэл гаргац сайтай гараар бичсэн байх
- Өөрийн овог, нэр холбогдох утас, гэрийн хаягаа тодорхой бичсэн байх
- Хугацаа хоцорсон эсээг хүлээн авахгүй
Шагнал:
1-р байр – талархал, 500 000 төгрөг
2-р байр – талархал, 300 000 төгрөг
3-р байр – талархал, 200 000 төгрөг
Уралдаантай холбоотой мэдээллийг 70118835, 99187024 утаснаас лавлана уу гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.