Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу 2018 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн захиалгат төслийг дараахь чиглэлүүдээр зарлаж байна.
Эрдэмтэн, судлаачид та бүхнийг дээрх журам болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалаар баталсан “Шинжлэх ухаан, технологийн төслийн өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-д заасан шаардлагын дагуу төслийн баримт бичгээ боловсруулж, сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Төслийн саналыг 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 5 дугаар сарын 10-ны өдрийн 18.00 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны http://project.edu.mn хаягаар орж, цахимаар өргөн мэдүүлнэ.