Categories
мэдээ нийгэм

Аврагч-усчин, шумбагчийн анхан шатны сургалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/146 дугаар тушаалаар мэргэжлийн аврагч-усчин, шумбагчийн мэргэжил олгох анхан шатны “УС-18.1” сургалт өнөөдрөөс эхлэн нийслэлийн Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв”-д зохион байгуулагдаж байна.

Онцгой байдлын албаны Эрэн хайх, аврах анги, салбар, бүлгийн аврагчдад уснаас эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх мэдлэг, дадлага, ур чадвар олгох, мэргэжлийн аврагч-усчин, шумбагчдыг бэлтгэх зорилготой тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, Аврах тусгай анги, Уул уурхайн аврах анги, Нийслэлийн аврах анги 105-ын нийт 25 алба хаагч хамрагдаж байгаа юм.

Сургалтыг Онцгой байдлын ерөнхий газрын бодлого, хөтөлбөрийн хүрээнд 2014 онд ОХУ-ын Онцгой байдлын яамны Байгалийн эрэн хайх, аврах отрядын сургалтын төвд уснаас эрэн хайх, аврах ажиллагааны сургагч, мэргэжилтнүүдээр бэлтгэгдсэн алба хаагчид явуулж байна.

Цаашид Онцгой байдлын алба мэргэжлийн аврагч-усчин, шумбагчийн сургалтыг дөрвөн ангиллаар буюу “анхан”, “дунд”, “дээд”, “гүнзгий” шатаар бэлтгэх, мэргэшүүлэх, зэрэглэл олгох сургалтыг дотооддоо зохион байгуулах бөгөөд “Олон улсын хэмжээний одтой сургалт”-ыг гадны улс орнуудаас мэргэжлийн сургагч багшийг урьж авчран зохион байгуулахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *