Ерөнхийлөгч Х.Баттулга гурван генералын цолыг хураах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл мөн үүний араас алдарч уяач цолыг мөн хураах талаар яригдаад эхэлжээ.
Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд хэлэхдээ “Дүнжингарав уралдааныг Засгийн газрын тогтоолгүйгээр, хууль зөрчиж харанхуй шөнө зохион байгуулсан уяачдын холбооны удирдлагуудын цолыг хураах гэж байна. Тухайн Дүнжингарав уралдааныг зохион байгуулахыг зөвшөөрсөн Уяачдын холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч ДДагвадорж болон нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нарын тод манлай, алдарт уяач цолыг нь хураах зарлиг энэ долоо хоногт гарна. Тэгэхээр дахин ийм зүйл давтагдуулахгүйн тулд сургамж болгож байгаа юм” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.