Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 дугаар байрны 8 давхарт гал гарчээ. Галыг унтраахаар Нийслэлийн Онцгой байдлын гал унтраах хоёр ангийн гал сөнөөгчид ажиллаж галын тархалтыг зогсоолоо гэж НОБГ-аас мэдээллээ. Гал юунаас болж гарсан нь одоогоор тодорхойгүй байна. Сүүлийн үед орон сууцны барилгууд галд өртөх нь ихэсч байгаа тул иргэд, оршин суугчдыг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.