ЦЕГ-ын даргын тушаалаар баталсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2018 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг эрүүгийн мөрдөгч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой сургалт болж байна.
Эрүүгийн мөрдөн байцаагчдын дунд “Хүний амь нас хохирсон гэмт хэргийн газарт үзлэг хийх, илрүүлэх арга тактик”, “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн газрт үзлэг хийх, илрүүлэх арга, тактик”, “Байгаль орчны эсрэг гэмт хэргийн газарт үзлэг хийх, илрүүлэх арга, тактик” сэдэвт сургалт энэ сарын 11-нээс эхлэн Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд боллоо. Сургалтад 95 эрүүгийн мөрдөгч хамарч батламж гардан авав. Сургалтыг Хуульчдын холбоо, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг газрууд хамтран зохион байгуулав.