Categories
мэдээ улс-төр

Төрийн албан хаагчдын цалинг хадгалах буюу царцаах УИХ-ын тогтоолыг Цэц хэлэлцэнэ

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 25-нд болж, УИХ-ын 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний 29 дүгээр тогтоолыг хэлэлцэх болжээ.

Уг тогтоолоор төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгасан юм. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Дөчин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно гэсэн заалтыг тус тус зөрчсөн хэмээн үзэж нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл ирүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *