Categories
мэдээ спорт

Реал мадрид их шөвөгт шалгарлаа

Аваргуудын лигийн 13 удаагийн аварга Реал мадрид их шөвөгт шалгарлаа. Тэд энэ шатанд Италийн Ювентус клубтай тоглож хоёр тоглолтын нийлбэр дүн 4:3-аар буулгаж авсан юм.

Хоёр багийн эхний тоглолт долоо хоногийн өмнө Итальд явагдахад Реалмадрид 3:0-ээр илүүрхэж Ювентусыг нуман тулгуурт оруулаад байсан юм.

Хариу тоглолт өнгөрсөн шөнө Сантиаго Бернабеуд явагдахад Ювентус амар бууж өгөлгүй Реал мадридын хаалганд Марио Манзукич хоёр, Блэсь Матиуди нэг гоол оруулж тоглолтын уур амьсгалыг өөрийн багийн талд эргүүлсэн. Гэсэн ч шүүгчийн мэдлийн цагийн 94 дэх минутад Ювентусын хамгаалагч Бенатиа Васкуэз дээр алдаа гаргасныг шүүгч Майкл Оливер гярхай харж пеналт заав. Үүнийг эсэргүүцсэн Буффон шүүгчийн биед халдаж улаан картаар торгуулж талбайг чөлөөлсөн юм. Торгуулийн цохилтыг Кристиан Роналдо найдвартай гүйцэтгэж багаа их шөвөгт шалгаруулсан юм.

Нөгөө талд Байерн Мьюнхен талбайдаа Испаний Севияаг хүлээн авч 0:0-ээр тэнцжээ. Тэд эхний тоглолтод 2:1-ээр илүүрхсэн тул тэмцээнээ цааш үргэлжлүүлэхээр болж байна.

О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *