Categories
мэдээ спорт

Плей-Оффд өрсөлдөх багуудын нэрс удахгүй тодорно

PLAY-OFF NBA BEGIN зурган илэрцүүд

NBA-гийн 2017-2018 оны улирлын сүүлийн тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр Шарлотт Хорнетс багийн талбайд Индиана Пэйсэрс баг зочлон тоглов. Тоглолтын эхний хагас 70:57-ийн харьцаатай Пасерсийн давуугаар өндөрлөсөн. Сүүлийн хагаст Хорнетс довтолгоог эрчимжүүлж хамгаалалтыг сайжруулан оноог ойртуулсан боловч тус болсонгүй. Тоглолтын эхнээс Пасерсүүд давамгай байсаар өндөрлөлөө. Цаг дуусахаас ердөө хоёр долийн өмнө Ланс Стефенсон сүүлийн шидэлтээ амжилттай гүйцэтгэж Пасерсүүд 123:117-оор Хорнетсийг буулган авлаа. Тус тоглолтод Виктор Оладипо 27 оноо, 3 самбар, 5 оновчтой дамжуулалт, 3 бөмбөг таслалтаар багаа тэргүүлэн хожилд хүргэсэн бол Божан Богданович 13 оноо, 3 самбар, 1 оновчтой дамжуулалтаар багтаа тусалжээ.

Бостон Селтикс талбайдаа Атланта Хавкс багийг хүлээн авлаа. Эхний хагас 57:45-ын харьцаатай Бостоны илүүгээр өндөрлөсөн. Хоёрдугаар хагаст Бостоны довтолгоонууд удаа дараа амжилттай болсоор гуравдугаар үед хагас бөмбөгийн зөрүүтэй болж оноо 73:72-ын харьцаатай болсон. Эхний гурван үе Бостоны давуугаар өндөрлөсөн ч шийдвэрлэх үеийн тоглолт маш өрсөлдөөнтэй байж онооны давамгайлал аль аль баг нь ээлжлэн хошуучилсаар минут дуусахаас 1:06 секунтын өмнө 106:106 болон тэнцсэн. Атланта сүүлийн гурван довтолгоог амжилттай гүйцэтгэж 106:112-ийн харьцаатай болгож хожлыг хүртсэн юм. Энэ тоглолтод Таурийн Принс 33 оноо, 8 самбар, 5 оновчтой дамжуулалт, 1 бөмбөг таслалтаар багаа тэргүүлсэн бол Жон Коллинс 12 оноо, 5 самбар, 3 оновчтой дамжуулалт, 3 бөмбөг таслалт хийжээ. Харин эсрэг багаас Жэйсон Татум 19 оноо, 4 самбар, 2 дамжуулалт, 4 бөмбөг таслалт Ол Хорфорд 16 оноо, 7 самбар, 4 оновчтой дамжуулалт, 1 бөмбөг таслалтаар тус тус багаа тэргүүлсэн байна.

-NBA-ГИЙН ТАЛБАЙД НИЙТ ДОЛООН ТОГЛОЛТ БОЛЛОО-

Индиана Пасерс-Шарлот Хорнетс 123:117

Даллас Маврикс-Филаделфи 76 97:109

Атланта Хавкс-Бостон Селтикс 112:106

Детройт Пистон-Мемфис Гризлес 117:130

Орландо Мейжик-Торонто Рапторс 101:112

Юта Жаз-Лос Анжелос Лакерс 112:97

Голден Стейт Варриорс-Фионикс Санс 117:100

С.ОТГОНБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *