Оросын холбооны улсын Улан-Үдэ хотноо зохион байгуулагдсан Олон улсын Буриадын аварга шалгаруулах “Кубок байкала 2018“ тэмцээний таеквондогийн төрөлд Аврах тусгай ангийн Тусгай чиг үүргийн салбарын Аврагч-химичин, ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг алтан медаль хүртлээ.
Тэрбээр 1995 оноос өнөөг хүртэл таеквондогийн спортоор хичээллэж байгаа бөгөөд 16 удаа Улсын болон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, гурван мөнгө, гурван хүрэл медалийн эзэн болж байсан.
Мөн таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг хүрэл, хоёр мөнгө, нэг алтан медалийг хүртсэн Олон улсын хэмжээний мастер тамирчин юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.