Өчигдрөөс эхлэн нийт нутгаар цасан болон шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл болов. Цасан шуурганаар орон нутагт иргэд төөрлөө гэх дуудлагыг онцгой байдлын шуурхай утсанд өгчээ. Төв аймгийн Баян сум, Өгөөмөр багийн нутаг Элгэн наран гэдэг гэдэг газар мал тууж явсан хоёр иргэн цасан шуурганд төөрсөн байна. Дуудлагын дагуу Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн таван албан хаагч 100 км замыг туулан 03:02 цагт очиход тус газарт иргэн 59 настай эм, 23 настай эр нар осголтын байдалтай байсныг аюулгүй газар хүргэж авран хамгаалж ажиллажээ.