Categories
туслах-ангилал

Өнөөдөр ”Инээдмийн баяр”- ын өдөр

april-fool зурган илэрцүүдӨнөөдөр дөрөвдүгээр сарын 1-н. Олон улсын инээдмийн баярын өдөр. Зарим оронд тэнэгүүдийн баяр ч гэдэг. Бүтэн жил хуралдсан духныхаа үрчлээсийг тэнийтэл инээдээр бялхдаг өдөр. Энэ баярыг дэлхийн олон улс оронд тэмдэглэдэг хэдий ч хаанаас хэрхэн үүссэн тухай бодитой түүх байхгүй байна. Гэвч олон домог, цуу яриа байдаг. Хамгийн ортой мэдээллээс хүргэвэл Григорийн он тооллын дараагаас ядарсан ард олныг амраах зорилготой инээдмийн баяр гэгчийг тэмдэглэж ирсэн хэмээх түүхэн баримт байдаг байна.

Цааш нь тэмдэглэн бичихдээ ямартай ч энэ өдөр хүмүүс гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хөрш, дайсан гэлтгүй хууран мэхэлж, эвгүй байдалд оруулж дууссаны дараа буюу шөнө дунд “дөрвөн сарын нэгэн шүү” гэж цаад хүнээ тайвшируулна гэжээ. Мөн энэ өдөр хүн бүхэн дүүрэн инээдтэй уулзалдах бөгөөд хүн инээлгэм алиа хошин зүйл ярьсан байх ёстой аж. Хэн нэгнийг хуураагүй хүн байвал шийтгэл хүлээдэг байсан гэнэ.

Гэвч хамгийн энгийн тайлбараар хүмүүс бие биеэ хуурч, тоглоом шоглоом хийж баясдаг амралтын өдөрт зориулсан баяр юм. Орчин үед хүмүүс уламжлалын дагуу энэ өдрийг өглөөнөөс орой хүртэл онигооноос сэдэвлэсэн аргаар хуурах, хуурамч даалгавар өгөх зэргээр баяраа тэмдэглэн бие биенээ хөгжөөдөг байна. Сүүлийн үед энэ өдрөөр хүмүүс зохион байгуулалтай худал мэдээллийг хэвлэлээр тараан хөгжилддөг болжээ.

1539 онд фламандын ордны нэгэн түшмэл өөрийнхээ зарцыг даажигнасан үүрэг өгсөн тухай дурьдсан байдаг. 1686 онд Жон Обри «Fools Holiday» буюу “Тэнэгүүдийн баяр”-ын талаар дурьдан бичсэн нь уг баярын талаарх хамгийн анхны баримт болдог. Уг баяр Францаар: poisson d’ avril, Англиар: april-fool, Германаар: Aprilnarr, Шотландаар: gowk хэмээн янз бүрээр нэрлэгдэн тэмдэглэх болсон ч үндсэн агуулга нь ижил байжээ. Уг баярыг нэг хэсэг судлаачид “Пасхи” буюу улаан өндөгний баяраар хүмүүс бие биенээ хөгжөөх зорилгоор, нөгөө хэсэг нь Эртний Кельтчүүдийн хаврын баяраас үүдэлтэйгээр үүссэн хэмээн үздэг байна.

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДРИЙГ УЛС ОРОН БҮРТ

Францчууд үүнийг шинэ оныг угтах баярыг хойшлуулсантай холбоотой хэмээн үзэж шинэ оны баяр болгон тэмдэглэдэг байна. Харин Европын ихэнх оронд тэнэгүүдийн өдөр гэдэг. Энэ нь бие биенээ хуурч мэхлэх ба мэхлэгдсэн нэг нь тэнэгийн тоонд ордог байна. Америк болон Их Британид XVIII зуунаас хуурдаг өдөр хэмээн тэмдэглэж иржээ. Эртний Ромд энэ өдөр Инээдмийн бурханыг залж байсан түүхтэй.

Харин Германчууд хамгийн азгүй өдөр гэдэг. Учир нь ард түмний алдарт их хүү Иуда Маккавей нас баржээ. Гэсэн хэдий ч баярын өдрийг нь бэлгэшээж, азгүй инээдгүй өдөр хэмээн тэмдэглэдэг байна.

Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *