Categories
мэдээ нийгэм

Заазуур тулган дээрэмдэж байсан хэргийг үйлдэл дээр нь илрүүлэн таслан зогсоожээ

дээрэмдэж байсан зурган илэрцүүд

Энэ долоо хоногт Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 868 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 610 дуудлага бүртгэгджээ. Ослын улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирч, 34 хүн гэмтэж бэртсэний найман бага насны хүүхэд, орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна. Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 142 зөрчлийг илрүүлжээ. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 28 жолоочид шүүхээр 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан аж.

Нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг үйлдэгдсэн хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 23 осол, мөргөлдөх хэлбэрээр 28, үл хөдлөх зүйл буюу гэрлийн шон, хашаа, байшин мөргөсөн гурван осол тус тус бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн ослыг өмнөх долоо хоногтой харьцуулахад дуудлага 30 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл 37 хувиар, гэмтсэн хүний тоо 11 хувиар буурчээ.

Түүнчлэн энэ сарын 22-ны өдөр СБДЗЦХ-ийн алба хаагч нь ЧД-ийн XIII хорооны нутаг дэвсгэрт иргэн Н, М нарыг 19-22 насны эрэгтэй И,О нар нь заазуур тулган дээрэмдэж байсан хэргийг үйлдэл дээр нь илрүүлэн таслан зогсоож, одоо шалгалтын ажиллагаа хийгдэж байна.

Бүртгэгдсэн осол хэргээс дурдвал:

  • ЧД-ийн нутаг Доод салхитын замд T.Landcruiser-100 маркийн автомашины жолооч нь Б нь өөрийнхөө хашаанд өөрийнхөө гэрийг мөргөж, гэрт байсан хүүхэд болох 6 настай Б-г мөргөж гэмтээсэн,
  • Дорнод аймгийн нутаг Өндөр хошуу гэх газар асфальтан замд T.Pruis маркийн автомашин онхолдож, зорчигч 26 настай О-н амь нас хохирсон хэрэг тус тус гарчээ.

Б.ҮРЖИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *