Монголын шигшээ баг ОУХБХ /FIFA/-ны шигшээ багийн өдрийн хүрээнд өчигдөр Малайзын талбайд зочлон тоглон, 2:2-оор тэнцэснээр манай хөлбөмбөгчид анх удаа албан ёсны нөхөрсөг тоглолтоос оноо авч чадлаа.
Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удируулсан манай баг Малайзтай 2:2-оор тэнцсэн нь ОУХБХ-ны шигшээ багийн өдрөөр авсан анхны оноо болон түүхэнд үлдэх нь тодорхой юм.
Манай шигшээ багаас П.Энхбилэг 42 дахь минутад О.Оюунбаатарын дамжуулалтаар тооны харьцааг тэнцүүлэн, эхний хагас өндөрлөсөн юм.
Харин шийдвэрлэх үед талбайн эзэд дахин гүүл оруулж тэргүүллийг авсан ч “Талын хөх чононууд”-аас 8 дугаартай С.Ганхуяг чөлөөт цохилтоос гоёмсог гоол оруулж, гоолын тоог 2:2 болгосон нь тоглолтын эцсийн үр дүн болов.