Categories
мэдээ спорт

Жилийн өмнө барьсан худаг өвөлдөө хөлдөж иргэд нэг км газраас усаа зөөж байна

Зураг2016 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьсан Шанд багийн ухаалаг худаг энэ өвөл дахин хөлджээ. Хөлдөлтийн шалтгаан нь усны эргэлт бага буюу иргэд үйлчлүүлэх нь ховор байгаатай холбоотой гэж худаг барьсан компани нь хэлж байгаа ч “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК-ийн мэргэжилтэн Л.Баатархүү өөр тайлбар хийлээ.

Тэрбээр, нэг худгаар хэдэн өрх, айл үйлчүүлэх вэ гэсэн тооцооллын үндсэн дээр 300 метрийн радиус тутамд худаг байрлуулсан. Өмнө нь 500 метрийн радиус тутамд нэг худаг байрлах нь иргэдэд хүндрэл учруулдаг байсан тул радиусын хэмжээг багасгасан нь оновчтой шийдэл болсон. Гэтэл гүйцэтгэгч компани шугамын хөлдөлтийг усны эргэлт удаантай холбож байгаа нь буруу юм. Газар гэсэхээр уг асуудлыг шийдвэрлэх шаардлагыг хүргүүлнэ гэлээ.

Одоогийн байдлаар Шанд багийн зарим иргэн нэг км гаруй газраас усаа зөөж байна. Дээрх худгийн баталгаат хугацаа гурван жил бөгөөд 2016 оноос хойш хоёр удаа цахилгаан халаагуур тавьж байжээ. Гэсэн ч тухайн өвөл мөн л хөлджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *