Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад мэндчилгээ дэвшүүлэв

Холбоотой ЗурагОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 55 насны ойг тохиолдуулан энэ сарын 3-ны өдөр мэндчилгээ дэвшүүлсэн юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ дэвшүүлсэн захидалдаа,

“Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө.

Таны 55 насны ойг тохиолдуулан чин сэтгэлийн баяр хүргэж буйг минь хүлээн авна уу.

Ерөнхийлөгчийн хувьд болон өмнө нь төрийн хариуцлагатай албан тушаал хашиж байхдаа Та элэг нэгтнүүддээ хүндлэгдэж, мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ихээхэн нэр хүндийг олсон билээ.

Өнгөрсөн жил Будапешт болон Владивосток хотноо Та бидний хийсэн ажил хэрэгч, агуулгаар баялаг уулзалтуудыг эргэн санахад таатай байна. Орос, Монголын найрамдалт ард түмний сайн сайхны төлөө хоёр талын цаг үеийн асуудлаар Тантай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, нягт хамтран ажиллана гэдэгт найдаж байна.

Танд бөх хүний эрүүл чийрэг бие, аз жаргал, сайн сайхан, ажлын амжилтыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн, В.Путин” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *