Оюуны өмч, улсын бүртгэлийн нэгдсэн лавлах 1800-1890 утсанд энэ оны нэгдүгээр сард 2894 иргэн холбогджээ. Тус лавлах утас ажлын өдрүүдэд 8:30-17:30 цагийн хооронд тогтмол ажилладаг. 2016 онд уг утсаар 61492 иргэн холбогдож мэдээлэл авсан бол 2017 онд 19122 иргэн холбогдсон аж. Иргэд дээрх лавлах утсаар холбогдож оюуны өмч, улсын бүртгэлийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай авч, санал хүсэлтээ хэлэх боломжтой.