Categories
гадаад мэдээ

АНУ-ын порно од С.Клиффорд Д.Трампыг шүүхэд өгчээ

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай янаг амрагийн холбоотой байсан гэх тус улсын порно од, жүжигчин С.Клиффорд мягмар гаригт Лос-Анжелес хотын Дээд шүүхэд гомдол гаргажээ. Д.Трампын өмгөөлөгч 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө түүнтэй нууц хадгалах гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус гэдгийг батлуулахаар шүүхэд хандсан аж.

С.Клиффорд ба Трампын өмгөөлөгч Майкл Коэн нар 2016 оны аравдугаар сарын 28-ны өдөр нууц хадгалах гэрээ байгуулж, жүжигчинд 130 мянган ам.доллар төлсөн талаар мэдээлж байв. Тэд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө ийм гэрээ байгуулж байжээ.

Ингэхдээ нууц хадгалах гэрээнд Трамп “David Dennison”, өмгөөлөгч Майкл Коэн “Peggy Peterson” гэх нэрээр гарын үсэг зурсан ба дагалдах бичиг баримтад гэрээ байгуулагчийн жинхэнэ нэр усыг хавсаргасан аж. Хэрэв шүүхээс нууц хадгалах гэрээг хүчингүй гэж үзвэл С.Клиффорд Д.Трампын тухай ноцтой мэдээллийг тараах эрхтэй болох гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *