Categories
мэдээ нийгэм

М .Нарантуяа: “Өдрийн сонин” манай ресторанд сувдан шигтгээ нэмлээ

Image may contain: 2 people, including Nyamdorj Batmunkh, people smiling, indoorДуучин Нара буюу Мөнхтөрийн Нарантуяа найзуудтайгаа хамтарч “Солонго” рестораныг сэргээн тохижуулан ажиллуулж байгаа билээ.

Энэхүү рестораныг наяад оны нийслэлчүүд андахгүй мэдэх биз. Олны танил бүсгүй ажиллуулдаг, нийслэлчүүдийн дурсамж хадгалагдсан “Солонго” ресторанаар зочилсон сурвалжлагыг бид өмнө нь хүргэсэн билээ. Тэгвэл өчигдөр “Өдрийн сонин”-ы ерөнхий менежер Б.Нямдорж “Солонго” рестораны захирал М.Нарантуяад өнгөрсөн даваа гаригийн дугаарт нийтлэгдсэн “Нарагийн “Солонго”-д зочлоорой” хэмээх сурвалжлагыг дурсгал болгон гардуулан өглөө.
Энэ үеэр “Солонго” рестораны захирал М.Нарантуяа “Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай ”Өдрийн сонин”-ы хамт олонд талархаж байна. Энэхүү жаазтай сурвалжлага манай рестораны дотоод тохижилтод сувдан шигтгээ гардуулавболж нэмэгдлээ. Юм бүхэн түүх, дурсамж болон үлддэг. Тэр дундаа “Солонго” рестораны үйл ажиллагааг сониндоо тэмдэглэн үлдээсэн танай хамт олонд баярлалаа” гэв.

Э.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *