ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өчигдөр Холбооны хуралд оролцох үеэрээ тус улсын шинэ зэвсэг техникүүдийг танилцуулсан байна. Үүнд дуунаас 10 дахин хурдан пуужин болон өндөр хамгаалалт бүхий шумбагч онгоцуудыг танилцуулжээ.
Дуунаас 10 дахин хурдан пуужин нь агаарт хөөрмөгцөө алсын удирдлагаар чиглэлээ өөрчлөх боломжтой гэдгээрээ дэлхий дээр танилцуулагдаж хамгийн сүүлийн үеийн зэвсэг техник болоод байна. Мөн нөөцөнд дуунаас 20 дахин хурдан пуужин бий гэдгийг ч хэлжээ. Түүнчлэн “Сармат” нэртэй баллистик пуужин нь тусгалын хязгааргүй, хойд ба өмнөд туйл дээгүүр харвах боломжтой, ямар ч хамгаалалтын систем нэвтлэх чадваргүй гэнэ. ОХУ шинэ зэвсэг техникээ танилцуулсан явдлыг олон улсын ажиглагчид АНУ пуужингаас хамгаалах системээ танилцуулсны хариу үр дүн хэмээн тайлбарлажээ.