Хятад улсын тамирчин У Дазин “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 500 м-ийн шорт-трек буюу богино зайн тойргийн тэшүүрийн төрөлд түрүүлснээр эх орондоо энэ олимпийн анхны алтан медалийг авчрав.
Өдгөө 23 настай тэрбээр хагас шигшээд тогтоосон дээд амжилтаа 0.216 секундээр эвдэн 39,584 секундийн амжилтаар барианд орж, олимпийн аварга болсон байна. Энэ нь Хятад улс эрэгтэйчүүдийн шорт-трекийн төрөлд олимпоос алтан медаль хүртсэн анхны тохиолдол юм.