Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Өөрийгөө жолооддог ачааны машин нь зам дээрхи ослыг 90 хувь бууруулах аж

Жолоочгүй ачааны машин нь 7 хоногийн 24 цаг зогсолтгүй бараа тээвэрлэх боломжтой нь хүний удирддаг машинуудтай харьцуулахад эдийн засгийн хувьд маш их хэмнэлттэй машин юм. Энэ нь хэдийгээр хэрэглээнд гарах хараахан болоогүй ч хөгжүүлж буй “Google” компани өөрийгөө жолооддог авто машиныг 70000 км замд нийтийн тээврийн зам дээр амжилттай туршиж 2014 оны 5 сараас бүрэн хэмжээний жолоочгүй автомашиныг үйлдвэрлэж эхэлсэн байна. Өөрийгөө жолооддог авто машиннь орчин тойрноо GPS, лазер хараа, компьютер дурангаар ажиглаж эргэн тойрноо 360 градуст 1-100 метр зайд бүрэн хянаж бүх орчинг мэдэрч автомашиныг жолоодож явуулдаг хамгийн дэвшилтэт хиймэл оюун ухааны тээврийн хэрэгсэл юм.

Энгийн зам дээрх авто ослын 93% нь жолоочийн буруугаас гардаг харин өөрөөжолооддог авто машин нь зам дээрх ослыг 90% бууруулдаг байна. Техасын их сургуулийн судлаачдын тооцоолсноор АНУ-ын нийт автомашины 10% нь өөрийгөө жолооддог машинболвол 37 тэрбум ам.долларыг түлшний хэмнэлт, хүний амь хохирохоос хамгаалж хэмнэнэ. 2030 он гэхэд өөрийгөө жолооддог авто машинын зах зээл тэлснээр 87 тэрбум ам.дол-ын шинэ технологийг бүтээх дэлгэрүүлэх зах зээлийн боломж нээгдэжээ.

У.ПҮРЭВСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *