Categories
мэдээ нийгэм

Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөхөгчин тахиа өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 22, Бархасбадь гариг. Билгийн тооллын 7. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 7:45 цагт мандан, 18:23 цагт жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, гаригийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *