Монгол түмний уламжлалт сар шинийн баярын үеэр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын ажил үйлсийг дүгнэн тэргүүний хамт олныг шалгаруулдаг уламжлалтай.
Хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж ирсэн Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын хамт олны ажлын амжилтыг үнэлэн “Тэргүүний хамт олон”-оор шалгаруулжээ. Тэргүүний хамт олныг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан байна.
Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэе.
Монгол цагдаагийн мэлмий хурц, өлмий бат орших болтугай.