Categories
мэдээ нийгэм

Цагааннуур, Рэнчинлхүмбэ сумд шилэн кабельд холбогдоно

Цагааннуур, Рэнчинлхүмбэ сум зурган илэрцүүд

Хөвсгөл аймгийн 24 сумаас Цэцэрлэг, Ханх, Рэнчинхлүмбэ, Цагааннуур сумд интернэтийн нэгдсэн сүлжээнд холбогдоогүй байжээ. Тус сумдын иргэд, хүүхэд залуучуудын зүгээс өндөр хурдны шилэн кабельд холбуулах талаар тавьсан хүсэлтийг “Мэдээлэл, харилцаа холбоо технологийн газар”-т уламжилсны дагуу 2017 онд Цэцэрлэг сумыг шилэн кабелд холбох ажлыг “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн 540 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар, Ханх, Рэнчинлхүмбэ суманд үүрэн холбооны 3G сүлжээ, интернэт оруулах ажлыг Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж ашиглалтад оруулсан байна.

Энэ онд Цагааннуур, Рэнчинхлүмбэ сумдыг шилэн кабелд холбох ажлыг “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн 720 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийхээр шийдвэрлүүлжээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “Шилэн кабельд холбуулах талаарх хүсэлтийг маань дэмжиж шийдвэрлэж өгсөн “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар”-ын дарга Б.Чинбат, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ийн ТУЗ-ын дарга Н.Мягмарсүрэн, гүйцэтгэх захирал Ч.Золбаяр, “Харилцаа холбооны зохицуулах хороо”-ны дэд дарга Д.Сэрээдорж нарт талархсанаа илэрхийлье. Өндөр хурдны интернэтэд холбогдсоноор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ хурдтай, хүртээмжтэй болж, бидний хойч үе болсон хүүхэд залуучууд мэдээ, мэдээллээс хоцрохгүй байхаас гадна нийгмийн сүлжээ фэйсбүүк, твиттер, инстаграм ашиглаж цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломж нээгдэх юм” хэмээн ярьсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *