Өнгөрсөн оны НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлж байгаа. Гэвч зарим иргэний НӨАТ-ын урамшууллын мөнгө нь орохгүй байна гэсэн тохиолдол цөөнгүй гарч байна. Үүнийг Татварын ерөнхий газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах мэргэжилтнээс тодруулбал, “НӨАТ-ын буцаалтын мөнгө орж дууссаны дараа бүртгэлийн мэдээлэл нь алдаатай байгаа хүмүүсийн мэдээллийг арилжааны банкуудаас авна. Тэгээд дахин нягталж дууссаны дараа Сангийн яаманд хүргүүлсний дараа олгох шийдвэр гаргана” гэлээ.
Дашрамд сануулахад, хувийн болон бүртгэлийн мэдээллээ нь алдаатай бүртгүүлсэн иргэд мэдээллээ өөрсдөө хянаж засварлах боломжтой гэж холбогдох албаныхан хэлж байна.