Categories
мэдээ нийгэм

Судалгаанд хамрагдсан 1190 хүүхдийн дөчин дөрвөн хувь нь шүд, эрүү нүүрний гажигтай байжээ

Өнөөдөр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын явц, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаатай танилцлаа. Хуралдаанд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн боловсролын газар, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нүүр ам судлалын сургуулийн хамтран хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын сургуулийн өмнөх, сургуулийн насны хүүхдийн амны хөндийн өвчлөлийн талаарх судалгаа”-ны дүнг АШУҮИС-ийн НАСС-ын хүүхдийн тэнхимийн эрхлэгч Г.Оюунцэцэг танилцуулав. Уг судалгааг Улаанбаатар хотын 9 дүүргийн 1190 хүүхдийн дунд явуулсан бөгөөд судалгаанд хамрагдсан хүүхдийн 86% нь шүд цоорох өвчтэй, шүд цоорох өвчний эрчим нь 6.2 цла/ш буюу ДЭМБ-ын шалгуураар үнэлэхэд “ӨНДӨР” түвшинд байна. Мөн судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 44% нь шүд, эрүү нүүрний гажигтай байна.Дэд сайд Л.Бямбасүрэн эрдэм шинжилгээний байгууллагуудыг түшиглэн нотолгоонд суурилсан цогц хөтөлбөр боловсруулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, сайн туршлагыг нэвтрүүлэх зэргийг анхаарч ажиллах талаар зөвлөлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *