Энэ сарын 21-ний шөнө Хөвсгөл нуурын мөс цөмөрч фургон машин осолджээ. Машинд 11 зорчигч сууж явсан бөгөөд бүгд эсэн мэнд гарч чадсан байна. Харин машин нь нууранд живсэн учир татаж авах боломжгүй болжээ. Тус машин нь Ханх сумын ерөнхий боловсролын сургуулийн машин бөгөөд тус сургуулийн багш нар Мөрөн хотод залуу багш нарын тэмцээнд оролцоод буцаж явсан аж. Энэ жилийн хувьд нийт нутгаар дулаан байсан тул гол, мөрний ус бүрэн гүйцэд хөлдөөгүй гэдгийг Онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлсээр байтал иргэд нуураар зорчсоор байгаа аж.