Categories
мэдээ улс-төр

Х.Баделхан: Ипотекийн зээлийн урьдчилгааг 25 хувь болгох санал яригдаж байгаа

Image result for Х.Баделхан

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй Нийслэлийн Засаг дарга С.Батболд, БХБ-ын сайд Х.Баделхан нар өнөөдөр уулзлаа. Энэ үеэр БХБ-ын сайд Х.Баделхан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хуулийг бид боловсруулж байгаа. Сангийн яамны сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, ипотекийн зээлийн хүрээний асуудлыг ярьсан.

Бид ипотекийн зээлд дараах хоёр бодлогыг барина. Ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд 300 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр байгаа. Гэхдээ энэ эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд бид анхаарч байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөсөн газраас орон сууц авсан бол зээлийн хүүг нь бууруулъя гэсэн бодлого барьж байна. Ипотекийн зээлийн урьдчилгааг 25 хувь хүртэл бууруулах санал яригдаж байгаа. Уг асуудлыг дараагийн долоогийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийхийн тулд борлуулалтын асуудлаа эхлээд шийдэх нь чухал байна” гэсэн юм.

Салбарын сайдын зүгээс 2018 онд ипотекийн зээлийн санхүүжилтэд төлөвлөгдөөд байгаа 300 тэрбум төгрөгийг оны эхний хагаст олгож, дахин шинэ үүсвэр нэвтрүүлэхээр ажиллаж буйгаа тодотгож буй юм. Мөн урьдчилгаа төлбөрийн хэмжээг багасгах, улмаар захын гэр хороолол, орон нутгуудад зээлийн хүүг бууруулах ажлыг ирэх онд эхлүүлэхээр эрх баригч нам зэхэж байгаа гэдгээ албан бусаар ярьж буй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *