Categories
мэдээ нийгэм

Архангай аймгийн засаг даргын хууль бус үйлдлийн талаарх албан бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлнэ гэв

Архангай аймгийн засаг дарга Ц. Мөнхнасангийн хууль бус үйлдлийн талаар тус аймгийн иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр тэд “Ц.Мөнхнасан 60 тэрбумын бичил хэлбэрийг Архангай аймагт хэрэгжүүлж байна” хэмээн онцлон хэлж байлаа. Мөн хэвлэлийн хуралд оролцсон иргэд Монгол улсын ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нарт хандан албан бичиг хүргүүлж байгаа аж.

Архангай аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Нямсүрэн ярихдаа “Манай Засаг дарга хүн халах л ажил хийж байна. Бид бүхний ард маш олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа учраас мэдээлэл хийж байна. Төрийн мөнгөөр зугаалдаг, өөрсдөдөө ашигтай ажилладаг. Өнөөдөр би үндэслэлгүй халагдсан тэтгэмжээ авч чадахгүй л байна. Үндэслэлгүйгээр халагдсанаас хойш нийтдээ 1,8 жил шүүх цагдаагаар өргөдөл өгөөд явж байна. Шүүхээс энэ хүний ажилгүй байх хугацааны тэтгэмжийг олго гэсэн шийдвэр гаргасан байхад Ц.Мөнхнасан өгөхгүй гээд Давж заалдах шатны шүүхэд хандсан байгаа” гэв.

Архангай аймгийн “Иргэдийн оролцоо тогтвортой амьдрал” ТББ төлөөлөгч Н.Батсайхан хэлэхдээ “Манай аймаг сүүлийн үеийн судалгаагаар бүх талаараа маш муу дүнтэй гарч байна. Засаг даргын хийх ёстой ажил юу вэ? гэхээр иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх шүү дээ. Гэтэл энэ хүн намын үзлээр хандаж олон хүн халж байна. Энэ хүн сонгуулийн маргаашаас нь төрийн албан хаагчдыг халж эхэлсэн. Тэдгээр хүмүүс шүүхэд хандаад шийдвэр гарахаар тухайн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй. Хамгийн сүүлд БНХАУ Шанхай хотод 39 хүн улсын зардлаар аялаад ирсэн. Тэгэхэд ард нь аймгийн хүмүүс ажилгүй ядуу өлсөж үхэж байна. Мөн манай аймагт энэ хотын утаа очсон. Маш их утаатай байна” гэлээ.

Архангай аймгийн засаг даргын зүй бус үйлдлийг эсэргүүцэж, аймгийн иргэд болон төрийн албан хаагчид гуравдугаар сарын 1-ны өдөр төв талбайд жагсаал зохион байгуулахаар болжээ.a

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *