“ЭМ БИ мед ” эмэгтэйчүүдийн эмнэлгийн их эмч Ч.Булганчимэгтэй ярилцлаа.
– Охид, бүсгүйчүүд зайлшгүй тохиолдол гарсан үед л эмэгтэйчүүдийн эмнэлгийг зорьдог. Ер нь эмэгтэйчүүдийн эмнэлэгт ямар давтамжтайгаар үзүүлж байх ёстой вэ?
– Охид эмэгтэйчүүд ерөнхийдөө хүсээгүй жирэмслэлт эсвэл бэлгийн замын халдварт өвчин туссан үедээ л эмэгтэйчүүдийн эмнэлэгт ирдэг. Гэхдээ өөртөө хайртай, эрүүл мэнддээ анхаарал хандуулаад урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг бүсгүйчүүд бий. Ер нь эмэгтэйчүүд маань байг гэхэд жилдээ нэг удаа бүрэн үзлэгт орж байх хэрэгтэй.
-Ерөндөг буюу спиралийг авахуулсны дараа жин нэмэх тохиолдол их байдаг. Спираль тавиулбал таргалж, турах эсэхээ урьдчилж мэдэх боломж байдаг уу?
-Ерөндөг нь гормонтой, ердийн гэсэн хоёр төрөлтэй. Ерөндөг авахуулсны дараа жин нэмэгдэнэ гэсэн ойлголт байхгүй. Харин ерөндөгтэй ү е д ж и н н э м э х , х а с а х тохиолдол байдаг. Ер нь жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг тухайн хүний бие организм яаж хүлээж авахаас шалтгаалж жингийн асуудал үүсдэг. Түүнээс биш “Ерөндөг тавибал та турна, таргална” гэж урьдчилж хэлэх боломжгүй.
-Спираль нь алтжуулсан, мөнгөжүүлсэн гэх мэт олон төрөлтэй. Аль болох үнэтэй байвал өндөр үр дүнтэй, сөрөг нөлөө бага гэх ойлголт бий?
-Үнэ дагаж чанар гэгчээр давхар үйлчилгээ үзүүлнэ. Алт, мөнгөтэй ерөндгүүд д а в х а р ү р э в с э л д а р а х үйлчилгээтэй. Гэхдээ ерөндөг тавиулах хүмүүс эрүүл л байх шаардлагатай. Үрэвсэлтэй, өвчтэй хүмүүст тавих юм бол алт, мөнгө байгаад ч нэмэргүй шүү дээ.
-Савны хий гаргана гэх үйлчилгээ гадуур их байдаг. Савны хийг тогтмол гаргаж байх ёстой юу. Савны хий нь олон өвчний үүсэл байдаг гэх юм?
-Хүмүүс сав гэж их ярьдаг юм, угтаа умай шүү дээ. Умай гэдэг эрхтэн хөндий эрхтэн. Хөндий эрхтэн учраас хий гарна л даа. Хийнээс болж өвчин тусах нь юу л бол доо. Аль замаар ямар бактер вирусээр үүсгэгдсэн өвчин бэ гэдгээс шалтгаалаад үрэвсэл үүсдэг. Хий гэдэг нь уламжлалт анагаах ухаанд сургадаг ойлголт. Энэ нь өвчний улмаас тухайн эрхтэн системийн цус, мэдрэл, тунгалгийн тогтолцооны үйл ажиллагааны хямралаар үүсч байгаа юм.
-Савны байрлал, хэлбэр нь жирэмслэлтэд нөлөөтэй байдаг уу. Саваа бариулаад жирэмсэн болсон гэх хүмүүс байдаг шүү дээ?
-Умайн үндсэн гурван байрлалтай гэж заадаг. Хэвийн, урагшаа, хойшоо гэсэн байрлалтай байдаг. Умайн байрлал өөрчлөгдөх о л о н ш а л т г а а н б а й н а . Бэлгийн замын халдварт өвчний хүндрэл, гэмтэл бэртэл, хагалгаагаар төрөх, хэвлийн хөндийн мэс засал, бага аарцгийн хөндийн эрхтэнгүүдийн хавдар зэргээс болоод умайн байрлал өөрчлөгдөж болно. Бэртэл гэмтлээс болоод доргиод умайг бэхлэгч булчин шөрмөс нь цочроод аль нэг тал руугаа татагдаж болно .Энэ үед бариа засал хэрэг болж болно.
-Цагаан юм гарсан үед үтрээний лаа хэрэглэлээ ч тодорхой хугацааны дараа дахидаг. Лаа нь үрэсвэл, мөөгөнцрийг ул мөргүй арилгахгүй, түр зуур л намжаадаг гэсэн үг үү?
-Хэвийн үед үтрээнээс өдөр бүр бага хэмжээний цагаан өнгөтэй үл ялиг исгэлэн үнэртэй ялгадас гарах естой. Энэ нь үтрээ өөрөө өөрийгөө цэвэрлэж байгаа гэсэн үг. Энэ хэвийн ялгарлын хэмжээ ихсэх, өнгө нь өөрчлөгдөх, эвгүй үнэр гарах нь үрэвсэж байгаагийн шинж юм. Цагаан юмны гарах хэмжээ үе үе мөчлөгтэйгөөр өөрчлөгддөг. Тиймээс дур мэдэн эм, лаа хэрэглэж болохгүй. Заавал мэргэжлийн эмчээс асууж, үзүүлж зөвлөгөө авч байж ямар эмчилгээ хийлгэхээ мэдэх хэрэгтэй. Мөөгөнцрийн гаралтай үтрээний үрэвсэл дахих магадлал ихтэй өвчин. Тиймээс үтрээний мөөгөнцөр юунаас дахиад байгааг анзаар. Энэ өвчин дархлаа сулрах, ядрах, антибиотик уух, үнэртэй ариун цэврийн хэрэглэл хэрэглэх, х алуун ногоо идэх, архи пиво хэрэглэхэд хүртэл сэдэрдэг. Олон удаа мөөгөнцөртсөн хүнд ер нь ихэвчлэн дахидаг. Төгс эдгэнэ гэж байхгүй болохоор сэдээгч хүчин зүйлээс сэргийлж байх нь зүйтэй.
-Сарын тэмдэг өвдөлттэй ирж, өвчин намдаах эм тариа хэрэглэдэг бүсгүйчүүд бий. Сарын тэмдэг өвдөлттэй ирдэг нь юутай холбоотой вэ?
-Сарын тэмдэг өвдөлттэй ирэх олон шалтгаан бий. И х э в ч л э н я н з б ү р и й н өвчний суурин дээр үүсдэг. Ялангуяа үрэвсэлт өвчин, бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөх, өндгөвч, умайн гаралтай хавдар зэрэг өвчлөлүүдээс үүдэлтэй өвдөх, үр хөндөлт олон хийлгэх зэрэг шалтгаанаас болно.
-Сүүлийн үед зарим эмч нар ид утааны үед жирэмслэхгүй байвал зүйтэй гэж зөвлөдөг болж. Хэрэвзээ утааны улиралд жирэмсэлсэн бол ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Утаа, угаар бол агаарыг бохирдуулагч. Эх цэвэр агаараар амьсгалж байж, Гэрэл зургийг Г.Базаррагчаа бүрэлдэж буй бие организмын хөгжил хэвийн явагдана шүү дээ. Гол нь утаа, угаарын хий эхэд нөлөөлж, урагт гаж хөгжил үүсгэх олон төрлийн хорт бодисуудыг ялгаруулж байдаг. Иймээс эмч нар ургийн гаж хөгжил үүсэх вий гэдгээс сэргийлж тэгж зөвлөх болсон юм шүү дээ. Нэгэнт тээх хүсэлтэй өвөл жирэмсэлсэн хүнийг урьдчилан сэргийлж эм витаминаа сайн ууж хотын утаанаас хол бай гэхээс өөр юу гэхэв. Хяналтандаа эрт орж шинжилгээгээ сайн өгч ойр ойрхон үзүүлж байсан нь хэрэгтэй.
-Үтрээний үрэл, агшаадаг эм тариа, түрхэц, лазер эмчилгээ гэх мэт олон төрлийн эмчилгээ байна. Эдгээрийг сонгохдоо юуг нь анхаарах ёстой вэ?
– Ю у н ы э х э н д э м ч и д ү з ү ү л э э д я м а р ө в ч и н э м г э г т э й г э э м э д э э д эмчийнхээ зөвлөсний дагуу эмчилгээ үйлчилгээгээ авсан нь хэрэгтэй байдаг юм. Үрэл, эм, үтрээ агшаадаг эмүүдийг хувь хүмүүс бие биедээ их зөвлөж хэрэглэдэг. Эдгээрийг хэрэглэхэд үтрээ гэнэт цочирч их хэмжээгээр үрэвсүүлээд хийсэн үрэл нь эргээд гэм болох нь бий. Энэ бол баталгаагүй эм. Харин лазер эмчилгээ, умайн хүзүүний шархны эмчилгээг мэргэжлийн хүмүүс хийдэг учир буух эзэнтэй буцах хаягтай байх. Зүгээр л гадуур байгаа гоо.сайхны газруудад о ч и ж х и й л г э ж б а й г а а лазер эмчилгээг үнэндээ ойлгохгүй л байна. Ямар ч эмчилгээг эмчид үзүүлж онош нь тодорхой болсон хойно эмчтэйгээ зөвшилцөж хийдэг.
-Тан дээр ирж байгаа охид, эмэгтэйчүүдэд голчлон ямар өвчин, эмгэг, зовиур илэрч байна вэ. Манайхан нэгнийхээ зөвлөгөөний дагуу эсвэл дам сонссон эм тариагаа дур мэдэн хэрэглэдэг нь өвчнийг нь улам даамжруулж байгаа харагддаг?
– М а н а й э м н э л г э э р и х э в ч л э н ж и р э м с э н , жирэмслэхгүй байгаа мөн яаралтай үзүүлж шинжилгээ өгөх шаардлагатай иргэд ирдэг. 4D эхогоор ургийн хэвийн өсөлт, хөгжил гажиг илрүүлэх чиглэлд түлхүү ч и г л э н ү й л а ж и л л а г а а явуулдаг. Сүүлийн үед өсөлтгүй жирэмслэлт, өсвөр насны охид жирэмслэх явдал ихэсч байна. Манайхан хэн нэгэн, найз нөхдийнхөө үгэнд орж, эмчилгээ хийлгэх дуртай байдаг . Энэ бол буруу. Хүн бүрийн бие махбод өөр өөр шүү дээ. Иймээс эмчид хандсаны дараа л эм тангаа хэрэглэж сурах хэрэгтэй гэдгийг захиж байна. Дур мэдэн эм тариа хэрэглэх нь тухайн өвчин эмгэгийг хүндрүүлэх, эмэнд дасалтай болгох бөгөөд нэг үгээр ямар ч шаардлагагүй эм тан хэрэглэж байгаа гэсэн үг. Эцэст нь дахиад өвчин туслаа гэхэд л ямар ч эм үйлчлэхгүй болох аюултай.
-Таныг энэ салбарт олон жил ажилласан, олон хүнийг үрийн зулай үнэрлэхэд тусалсан ачтан гэдэг юм билээ. Та эмэгтэйчүүдийн эмчээр хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
-Талархаж явдаг бүх хүмүүстээ баярлалаа. Бидний ажлын онцлог бол хүмүүст үрийн зулай үнэрлүүлэх, айл гэрт аз жаргал бэлэглэх шүү дээ. Манай эмнэлэг үйл ажиллагаа явуулаад арваад жилийн нүүр үзэх гэж байна. Өргөжөөд 10 ортой өдрийн эмчилгээ хийдэг тасагтай болсон. Миний хувьд их эмчийн ажлыг хийгээд 25 жил болж байна. Үүнээс эмэгтэйчүүдийн чиглэлээр ажиллаад 14 жил болж байгаа юм байна шүү. Надтай 88402468, 98982468 дугаарын утсаар холбогдож зөвлөгөө авч болно. Эх хүн өөрөө эрүүл байж л үр хүүхэд нь эрүүл төрнө гэдгийг яс махандаа шингэтэл ойлгох хэрэгтэй юм байгаа юм. Жирэмсэн болохоор төлөвлөж байгаа бол эрүүл мэндийн цогц үзлэг шинжилгээнд хамрагдах естой. Эрэгтэй хүн ч гэсэн эмчид үзүүлэх хэрэгтэй. Үгүй ядаж зөв хооллолт, зохистой хэрэглээтэй байж ажил, амралтаа зохицуулах нь нэн чухал шүү. Гэр бүлээ төлөвлөж сурах хэрэгтэй. Хүсээгүй гэдэг шалтгаанаар олон үрс мэндлэхгүй байна. Монголын үрс маш олон болтугай. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө шүү.