Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ

Найман Засгийн газрын үед шийдлээ хүлээж байсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжуулах программыг хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа болсон юм.

1721Тус ёслолын ажиллагааг нээж Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан үг хэлж, Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Батзориг танилцуулга хийлээ. Ёслолын үйл ажиллагаанд Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, төрийн захиргаа удирдлагын газрын дарга У.Отгонбаяр, Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Соёмбоо, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл н.Золбадрал, Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд нар оролцлоо.

1737Тус цахим программын ач холбогдол нь олон шат дамжлага дамжиж хүний гараар шалгадаг байсан ажлын ачааллыг багасгаж, инженер, техникийн ажилчдын давхцалыг арилгаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг чанаржуулах, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх төрийн үйл ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх томоохон алхам нээгдэж байгаад оршино.

Ингэснээр төрийн байгууллагуудын мэдээлэл солилцооны хур системд холбогдож, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар зэрэг байгууллагуудын мэдээлэлтэй тулгалт хийж шалгах боломжтой болж байгаа юм.

1744Төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх, Барилгын салбарын инженер, техникийн ажилчдын нэгдсэн мэдээллийн сан бүрдэх, салбарын бодлого боловсруулахад шаардлагатай суурь мэдээлэл, тайлан, мэдээ гаргах нөхцөл бүрдэх, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагууд холбогдох журамд заасан шалгуурыг ханган ажиллаж байгаа эсэхэд тавих хяналт, төр, иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын харилцан итгэлцлийг бэхжүүлж, нээлттэй ил тод байдал сайжирна гэж салбарын хүмүүс ихэд онцоллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *