Манай улсын нэрт зураачдын уран бүтээлийн үзэсгэлэн БНХАУ-ын ӨМӨЗО-ы нийслэл Хөх хотноо нээгджээ. Анх удаа Хөх хотод нээгдэж байгаа энэ үзэсгэлэнд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Ч.Батмөнх, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Д.Батдорж, Б.Цэрэндорж, С.Нацагдорж зэрэг 24 уран бүтээлчийн 100 гаруй бүтээл дэлгэгдсэн байна.
“Улаанхүү харийн нутагт”, “Бат цагаан уул”, “Өндөр хааны сүрэг”, “Хятад барилгачид улсын их дэлгүүрийг барьсан нь” зэрэг олон бүтээл өвөрмонгол үзэгчдийн нүдийг хужирлаж тэднээс өндөр үнэлгээ авч байгаа ажээ.