Categories
мэдээ нийгэм

АНУ-ын ЭСЯ Монгол дахь шашны төлөөллүүдийг оролцуулсан дугуй ширээний ярилцлагыг зохион байгууллаа

Жил бүрийн нэгдүгээр сарын 16-ны өдөр дэлхий нийтээр Шашны эрх чөлөөний өдрийг тэмдэглэдэг. Өчигдөр энэхүү өдрийг тохиолдуулан АНУ-ын ЭСЯ Монгол дахь шашны төлөөллүүдийг оролцуулсан дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулжээ. Уг ярилцлагад Монголын Мусульман шашинтны нийгэмлэ, Монголын Адвентист чуулган, Монголын Эвангелийн эвсэл, Дашчойлин хийд, Казах эмэгтэйчүүдийн “Арулар” холбоо, Монгол дахь Католик сүм зэрэг байгууллагын залуу удирдагчдын төлөөлөл оролцож, Монгол Улс дахь хувь хүний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний нөхцөл байдал болон олон шашин зэрэгцэн эв найрамдалтай оршиход залуучууд хэрхэн хувь нэмрээ оруулж болох талаар санал бодлоо солилцсон байна.

Томас Жэфферсоны санаачилсан Виржиниагийн Шашны эрх чөлөөний хууль нь АНУ-ын Үндсэн хуулийн нэгдүгээр нэмэлт өөрчлөлт болон батлагдсан түүхтэй. Энэ жил уг хуулийг баталсны 232 жилийн ой тохиож байгаа юм. АНУ дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн үндэс болсон хүний түгээмэл эрхийн нэг шашны эрх чөлөөг бататгахыг тууштай дэмжиж иржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *