Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн УАШТ-ий үеэр тамирчдаас допингийн шинжилгээ авчээ

ЗурагӨнгөрсөн долоо хоногт болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр тамирчдаас допингийн сорил авчээ.

Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд нэгдүгээр сарын 11-14-нд болсон тус тэмцээнд 25 байгууллагын 300 гаруй тамирчин өрсөлдөв. 2017 оноос эхлэн спортыг дэмжих сангийн санхүүжилтээр буюу төрийн дэмжлэгтэй анх удаа “Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Уг төслийг БСШУЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар болон Допингийн эсрэг үндэсний төв, ТББ-тай хамтран хийж байгаа юм. Энэ хугацаанд тамирчдаас тэмцээний болон тэмцээний бус үеийн допингийн сорил авчээ. Энэхүү төсөл энэ онд дахин үргэлжилж байна.


“Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд өнгөрөгч онд спортын 17 төрлөөр 200 тамирчнаас допингийн сорил авсан байна. Мөн үндэсний бөхийн 35 тамирчнаас барилдааны үед сорил авчээ. Тамирчдаас авсан допингийн сорил дээжийг БНСУ-ын шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн баталгаат лабораторид явуулаад байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *