УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдах байсан ч хуралдаанаа дахин хойшлууллаа.
Тус бүлэг өнгөрөгч даваа гарагт ээлжит хуралдаанаа хийхээр товлоод байсан. Гэвч бүлгийн гишүүд орон нутагт ажиллаж байгаа гэх шалтгаанаар хуралдаанаа лхагва гараг руу шилжүүлсэн. Бүлгийн гишүүд томилолтоос хараахан ирээгүй байгаа тул мөн өнөөдөр хуралдахгүй юм байна.