Categories
мэдээ нийгэм

Амжилт гаргасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гурав хүртэлх сая төгрөгийн урамшуулал олгоно

УИХ-аас 2016 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д “мэргэжлийн ур чадварын олон улсын тэмцээнд амжилттай оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүнд урамшуулал олгох журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлах” гэж заасны дагуу энэхүү журмын төслийг боловсруулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/212 тоот тушаалаар батлуулсан аж. Энэхүү журамд мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагаар мэргэжил эзэмшиж байгаа, мэргэжлийн үнэмлэх болон чадамжийн гэрчилгээтэй хөгжлийн бэрхшээлтэй хүн олон улсын тэмцээн, уралдаанд амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн болон тусгай байр эзэлсэн тохиолдолд 500 мянгаас гурван сая төгрөгтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгохоор тусгасан байна.

Түүнчлэн багш, дасгалжуулагч, хувийн туслах нарт тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүний гаргасан амжилтаас хамааран 20-30 хувьтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох юм. Мөн мэргэжлийн ур чадварын улсын тэмцээнийг гурван жилд нэг удаа зохион байгуулж, нэг мэргэжлээр нэг хүн шалгаруулан гурван жил тутамд нэг удаа зохиогддог дэлхийн мэргэжлийн ур чадварын тэмцээнд оролцуулна. Журмын дагуу шаардагдах төсвийг дэлхийн мэргэжлийн ур чадварын тэмцээн зохион байгуулагдах жилийн төсвийн төсөлд тусгуулж шийдвэрлүүлэх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *